Хяналт, шалгалт хийх журам баталлаа | News.MN

Хяналт, шалгалт хийх журам баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Хяналт, шалгалт хийх журам баталлаа

Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журам баталлаа
Зээл
тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн
импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн,
баталлаа.

Энэхүү журам нь 7 зүйл, 23 заалтаас бүрдэх бөгөөд өндөр
эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлоход
тавигдах шаардлага, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, өндөр
эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын ачилтын өмнөх
хяналт шалгалт хийх болон импортлогч хуулийн этгээдийн эрх, үүрэг, олон
улсын тээвэр зууч, тээврийн байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлага
зэргийг тусгажээ.

Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнийг зөвхөн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, эсхүл
Монгол Улстай ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл урьдчилан тохирсон
импортлогч улсаас импортолно. Тухайн бүтээгдэхүүний биологи, хими,
физикийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь олон улсын болон Монгол
Улсын стандартын үзүүлэлтээс хэтрээгүй байна. Энэхүү журам хэрэгжиж
эхэлснээр Монгол Улсад гадаадын зээл тусламжаар авах болон өндөр
эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох үед хүнсний аюулгүй
байдлын баталгааг хангах, эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж
байгаа юм.

Эх сурвалж: www.zasag.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-12 180.235.180.110

Урдаас болон зүүн өмнөд азиас ирдэг төмс хүнсний ногоо нэртэй хог хямд муу чихэр печенье дээр нь баруун хойд талаас ирдэг цөмийн туршилтын талбайд ургасан тариа будаагаар хийгдсэн печенье нарийн ***** гээд л манай дэлгүүрүүд ч нуль хог шүү дээ. Тэрийгээ яах гэж байна даа. Топ компаниуд чинь л импортолдог биздээ. Барах уу даа.

Avatar

үлгэр 2013-10-12 103.26.194.14

амьдралаас үнэхээр хол юм санаачлахынмдаа. яаж энэ хяналтыг хийх гэж байгаа юм бол. Ачилтын өмнөх хяналтыг дэлхийн хэдэн оронд хэний бараан дээр хэн гэдэг байцаагч хийхийн болоо. Ганцхан жишээгээр хужаагаас орж ирж буй тэр олон хот боомт захууд дээр манай хяналтыхан очиж нэг бүр хянахын байхдаа орос польш герман за тэгээд олон орон байгаа шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж