Монголын чөлөөт бөхийн холбооны Тайлангийн хурал өнөөдөр болж, холбооны ойрын зорилт, үйл ажиллагаа, амжилт, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцжээ. Хурлын үеэр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнсанаа хүндэтгэх шалтгаанаар ажлаа өгч, шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар, FILA-гийн Техникийн зөвлөлийн гишүүн, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар томилогдсон талаар Монгол чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Б.БИЛЭГ