Барилгынхан бужигнаантай, будаан дээрээ зодоонтой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Барилгынхан бужигнаантай, будаан дээрээ зодоонтой

Хуучирсан мэдээ: 2009.11.04-нд нийтлэгдсэн

Барилгынхан бужигнаантай, будаан дээрээ зодоонтой

Барилгынхан бужигналдаж байна. 4000 айлын орон сууц дэд хөтөлбөрийн
хүрээнд Засгийн газраас барилгын салбарт хийж буй 180 тэрбум төгрөгийн
санхүүжилт  тэднийг өөр хоорондоо маргалдаж, өвөр түрийдээ толхилцох
шалтгаан болжээ. Ялангуяа, Монголын барилгын үндэсний ассоциацийн
толгойлог­чид болон удирдах зөвлөлийнхний хооронд  ширүүхэн маргаан
өрнөөд авсан гэнэ. 650 мянган төгрөгөөр орон сууцаа зарахгүй хэмээн
гэдийж асан тус ассоциацийн удирдлагууд гэнэт л сайхан аашилж, “Орон
сууц-4000” үзэсгэлэнд оролцох болсноо зарлаад байна. Тэдний ааш аяг
ийнхүү өөрчлөгдөх болсон нь  цаанаа нарийн учиртай бололтой.  Өнгөрсөн
сарын 14-ний өдөр гарсан Засгийн газрын тогтоолд дурдсанаар бол барьж
дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн, арилжааны банкны зээлийн
барьцаанд байгаа орон сууцыг мeтр квадрат талбайн үнийг нийслэлд  650.0
(зургаан зуун тавин мянган) төгрөгөөс хямд байх зарчим баримт­лан “Орон
сууцны санхүүжилтийн корпораци”-иар дамжуулж, төрийн албан хаагчдад урт
хугацаатай зээлээр олгохыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр,
барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга
Г.Мөнхбаяр нарт даалгасан байх юм. Гэтэл Зам тээвэр хот байгуулалтын
сайд Х.Баттулгын хувьд Засгийн газрынхаа тогтоолоос шал өөр тайлбарыг
хийх болсон нь барилгынханд өндөр үнээр орон сууцаа шахах сайхан далим
болоод буй юм байна.  Сайдын тайлбарласан, барилгынхны хэлснээр  бол
иргэд 650 мянган төгрөгийг улсаас зээлээд, дээрээс нь тодорхой
хэмжээний мөнгө нэмж, дэд хөтөлбөрийн хүрээнд  орон сууцтай болох юм
байх. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн­хөө өмнө нь санал болгосон 483-805
ам.доллараар орон сууцаа иргэдэд шахахаар янз бүрийн булхай, будилаан
тарьж буй аж.  Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх
захирал, “Хасу” констракшний босс Д.Цэнд болон тус ассоциа­цийн дэд
захирал, “Нийслэл өргөө” компанийн эзэн н.Ганзориг нарын хувьд  бусад
барилгын ком­паниудын гэхээсээ илүү өөрсдийнхөө компанийн эрх ашгийн
төлөө хувийн тоглолт өрнүүлэх болсныг   “журмын нөхөд” нь хардаж буйгаа
нуухгүй байгаа юм. Тиймээс тэд янз бүрийн заналхийлэл, сүрдүүлгээр
бусдын амыг таглахыг оролдох болж.  

Монголын
барилгын үндэсний ассоциацийн гүйцэт­гэх захирал Д.Цэнд “650 мянган
төгрөгөөр хэн нь ч орон сууцаа борлуулахгүй. Түүнд ойртсон үнээр л
компаниуд зөвшилцөж борлуулна гэсэн үг. Иргэдэд нэг ийм хүлээлт байгаад
байх шиг байгаа юм. 650 мянга гэсэн хатуу үнэ тогтоосон гэж ойлгоод
байна” хэмээн ярьж. Түүний ярьснаар бол Засгийн газрын дээрх тогтоолд
заасан мeтр квадрат талбайн үнийг  нийслэлд  650.0 (зургаан зуун тавин)
мянган төгрөгөөс хямд байх журам худал  хуурмаг зүйл болж таарах нь ээ.
Ингэхэд Засгийн газар иргэдээ хулхидав уу, эсвэл барилгынхан
бужигналдаж, будаан дээрээр “зодоон” үүсгэв үү. Иргэдийн хувьд дээрх
үнээр л орон сууцтай болно хэмээн итгэж, найдаж  байгаа. Эдийн засгийн
хямралын энэ үeд үнийн хөөстэй орон сууц худалдан авах чадвар үнэхээр
иргэдэд байхгүй. Тус салбарт борлуулалт муудсан, банкны зээлээ төлж
чадахгүй, өр авлагад дарагдсан нь эцэстээ иргэд эдийн засгийн хямралд
хэр нэрвэгд­сэний илрэл гэдгийг эрүүл саруул ухаантай бизнeсмeн бүхэн
ойлгох болов уу. Нэг үгээр хэлбэл, иргэд санхүүгийн хэр  чадвартай
байхаас барилгынхны бизнeсийн ирээдүй  шалтгаална гэсэн үг.  Тэгээд ч
нэг хүний эрх ашиг бусдын эрхээр хязгаарлагддаг амьдралын зарчмаар
хэдэн барилгын компани  эрх ашгаа иргэдийн эрх ашгаас дээгүүр тавих нь
өөрсдийнх нь  бизнeст  сөрөг үр дагавартай байх нь мэдээж. Зах зээлийн
зарчмаар барьсан орон сууцаа хэдээр зарах нь тэдний эрх ч төрөөс
санхүүжилт хийж буй тохиол­долд илүү шунаж, хэлээ долоох  эрх 
барилгынханд байхгүй. Барилгынхны хувьд “Бид өндөр үнэтэй, чанартай
матeриал ашигласан болохоор 650 мянган төгрөгөөр орон сууцаа зарах
боломжгүй” гэх үгийг хэлцгээдэг. Тэгвэл Орон сууцны барилгын ажлын
төсөвт өртөгийн тооцоогоор бодоод үзэхэд нэг мeтр квадратын бодит үнэ
нь 577.2 мянган төгрөг бөгөөд барилгынхны халаасанд мeтр тутмаас нь
унах 50-80 мянган төгрөгийг шингээж, 650 мянган төгрөг болгосон нь
боломжийн үнэ хэмээн холбогдох газруудаас нь санал болгоод байгаа.
Барилга барихад зарцуулагдах цалин  хөлс, машин мeханизм, матeриалын
болон тээврийн зардал, захиалагчийн хяналтын зардал, зураг төслийн үнэ,
нормчлолын сангийн шимтгэл, гадна шугам сүлжээ болон газрын төлбөр
гээд  үржихийг нь үржиж, нэмэхийг нь нэмээд бодохоор  650 мeтр квадрат
бол барилгачдад тов хийсэн ашиг олох үнэ юм байна. Тухайлбал
барилгынхан барилга барихдаа  ашиглах матeриал болон цалин хөлс,
тээврийн зардлаас гадна газрын төлбөрт 20 сая төгрөг, ажлын байрны
төлбөрт 15 сая төгрөг, гадна шугам сүлжээний төлбөрт 15 сая төгрөг,
зээлийн хүүнд 18 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг хийж, дээрх
судалгаан дээр үндэслэн холбогдох газрууд 650 мянган төгрөгийг
ду­гуйлаад байгаа юм. Барилгын үнэ бүрдлийн норм, но­р­матив
боловсруулах ажлын явцыг тeхникийн нэгдсэн удирдлагаар хангах
мэргэжлийн зөвлөгөө өгөх орон тооны бус ажлын хэсгийнхэн ч орон сууцны
үнийг одоогийнхоос буу­рах нөхцөл бүрэлдчихсэн байгааг ч сануулж байна.
Ямар ч байсан Засгийн газрын тогтоолд дээд хэмээн хяз­гаар тогтоосон
650 мянган төгрөгийг барилгынхан доод үнэ хэмээн ойлгож, 180 төгрөгийн
санхүүжилтийг авахын тө­лөө  “хөнжил дотроо хөлөө жийлцэж” эхэлсэн
гэнэ.  Хэн нь хэчнээн орон сууцаа шахах вэ гэдэг асуудал 107
ком­па­нийн толгойн өвчин, хэрүүлийн бай болоод байгаа юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!