Айлчлалын удирдамжийг Ерөнхий сайд батална

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Айлчлалын удирдамжийг Ерөнхий сайд батална

Айлчлалын үеэр баримтлах удирдамжийг батлуулахаар тогтов
Гадаад
харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн
Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10
дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн
газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд
Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айчлалаас хойш 17 жилийн
дараа хэрэгжих айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа
тогтоосны 50 жилийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: www.zasag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж