Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тарьсан модондоо цэнэг усалгаа хийв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан өнөөдөр өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан мод, бутандаа намрын цэнэг усалгаа хийв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэдэн жилийн өмнөөс тарьсан мод, бут, сөөгүүд бүгд газартаа дасан зохицож ургаж төлжин ирээдүйн их төгөл ой болох өнгө төрхөө олжээ.
Эх сурвалж: www.President.mn