Хонгконгийн үнэт эдлэлийн дуудлага худалдаагаар зарагдсан өндөгний хэмжээтэй цагаан алмааз эрдэнэ 30.6 сая ам.долларын үнэ хүрч, хамгийн үнэтэй зарагдсан алмааз боллоо.
118 каратын уг алмазыг нэрээ нууцлахыг хүссэн Азийн нэгэн цуглуулагч худалдаж авсан бөгөөд энэ алмаз нь тус дуудлага худалдаагаар борлогдсон хамгийн том эрдэнэ болжээ.
Т.БИЛГҮҮН