Ялтны нууц хөрөнгийг илрүүлэх талаар зөвлөлджээ | News.MN

Ялтны нууц хөрөнгийг илрүүлэх талаар зөвлөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Ялтны нууц хөрөнгийг илрүүлэх талаар зөвлөлджээ

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн цагдаагийн хэлтэс, Шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй хамтран “Ялтны нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэхэд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг энэ сарын 10-нд зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр  ялтны нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэхэд цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан байна.

Түүнчлэн "Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас эхлэн эд хөрөнгийг битүүмжлэх, нуугдмал эд хөрөнгийг байгаа эсэхийг тодруулах, хувийн дансанд нь байгаа мөнгөний зарлагын гүйлгээг зогсоох. Ялангуяа Эрүүгийн хуульд заасан торгуулийн ял оногдуулах болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх зүйл, хэсэгт онцгой анхаарах,  шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт нотлох баримтыг шаардлагын хэмжээнд бүрдүүлсний  үндсэн дээр прокурорт шилжүүлж байх" зэрэг шийдвэр гаргажээ.

Д.ЖАРГАЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2013-10-12 202.131.226.194

Цэвэр агаар сангийн нөхдүүдийнх нууц нь Дарханы* Royal* гэх буудал ** олны үг ортой

Avatar

зочин 2013-10-12 180.235.180.110

Шүүхийн шийдвэрийнхэн нөгөө хадгаламж зээлийн хоршооныхны хураагдсан хөрөнгийг өөрсдөө идсэн гэсэн биздээ. Тийм байхад буруутай нь ч зөв нь ч хамаг юмаа нуух нь мэдээж. Банк харилцагчийнхаа өмнө хөрөнгийг нь хадгалах үүрэгтэй банкийг энэ үүргээ биелүүлээгүй бол шүүхэд өгөх хэрэгтэй биздээ. Төр банк 2 нийлээд дээрэмдээд байвал ямар нийгэм юм. Ялтаны хөрөнгө нь хохирлоо барагдуулж хүрч байвал болоо юм биш үү.

Avatar

Зочин 2013-10-12 202.126.89.180

Шүүхийн шийдвэрийнхэн ямар ч буруугүй хүний гэрт үзлэг хийж хилсдүүлэн олон жилээр мөрдөж зовоодгоо боливол таарна. Гэрт үзлэг хийсэн хүн нь үнэмлэхээ үзүүлээд дуртай айлаа нэгжих эрхтэй байдаг гэж томордог юм билээ. 10 жилийн өмнө зарагдсан хашааны хуучин эзнийг хайж үзлэг хийж бана гэж тайлбарлаад өөр юм хайгаад байдаг юм билээ

Avatar

Зочин 2013-10-12 202.179.20.219

Harhnuud hudulhene Dalim gargan husandaa naad hedchin

Avatar

Зочин 2013-10-12 202.72.245.194

өө гуравдагчийн нуцыг хайж гэсэн чинь

Avatar

irgen 2013-10-12 103.26.194.25

bayangolin hyanaltin prokuroruud mash muu ajildag, heden hereg burtgegch, murdun baitsaagch naraa tolgoi deeree gargachihsan yum bil ee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж