Ялтны нууц хөрөнгийг илрүүлэх талаар зөвлөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Ялтны нууц хөрөнгийг илрүүлэх талаар зөвлөлджээ

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн цагдаагийн хэлтэс, Шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй хамтран “Ялтны нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэхэд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг энэ сарын 10-нд зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр  ялтны нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэхэд цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан байна.

Түүнчлэн "Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас эхлэн эд хөрөнгийг битүүмжлэх, нуугдмал эд хөрөнгийг байгаа эсэхийг тодруулах, хувийн дансанд нь байгаа мөнгөний зарлагын гүйлгээг зогсоох. Ялангуяа Эрүүгийн хуульд заасан торгуулийн ял оногдуулах болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх зүйл, хэсэгт онцгой анхаарах,  шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт нотлох баримтыг шаардлагын хэмжээнд бүрдүүлсний  үндсэн дээр прокурорт шилжүүлж байх" зэрэг шийдвэр гаргажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж