Таны урьд сонсож байгаагүй аялал хийх газрууд

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Таны урьд сонсож байгаагүй аялал хийх газрууд

Шангрила, Хятад.  
Жеймс Хилтоны 1933 онд зохиосон Алдагдсан ертөнц зохиолд дүрслэгддэг домогт Шангри- Ла шиг диваажингийн хөндий маш цөөхөн байдаг аж. Хятадын баруун хойт хэсэгт Төвдийн хил дээр оршдог Юннан мужыг  байгалын үзэсгэлэнт төрхөөр нь 2001 онд Шангри –Ла хэмээн нэрлэсэн юм. Шангри –Ла нь мөнх цаст оргил, нуур цөөрөм, төвдийн өндөрлөгөөс бүрддэг хэний ч төсөөлж байгаагүй гайхамшиг юм.  Уул нурууд нь далайн түвшнээс дээш 22 мянган фут өндөрт оршдог бол хөндий нь далайн түвшнээс доош 6 мянган фут доор байда аж.

Огрид, Македони.
Македонийн гайхамшиг болсон Огрид нуур цөөн хэдэн жуулчдыг эс тооцвол  ихэнх хүмүүсийн хувьд сайн мэдэхгүй газар юм. Зуны туйлыг энд өнгөрүүлэх нь хамгийн сайхан санаа бөгөөд жуулчид нуурыг тойрон завьтай аялал хийх дуртай байдаг аж.

 
Лаго Тодос Лос Сантос, Чили.
Өндөр модтой ойгоор хучигдсан мөнх цаст оргилтой Озорно галт уул сүндэрлэж байдаг. Үүнийг алдарт Фужи уултай л харьцуулж болно. Энд бүх юм ер бусын ноцгой бас унаган төрхөөрөө байдаг.

Бинн, Швейцари. 
Альпийн аглаг буйд орших уг  жижиг хөндийг  тахиралдаж муруйсан олон оргилуудтай өтгөн модтой уулсын бэлээс олж үзнэ. Нутгын уугуул иргэд энэ хөндийгөө хотжилтын золиос болгохгүйн тулд 50 –аад  жилий нөмнө үл мэдэг нарийн жимээр явдаг байсан гэдэг. Өнөө цагт ч уг 16 –р зууны үеийн чулуун гүүрээр машин биш, байвгай, ямаа болон явган аялагч л  Бинн тосгон руу явж хүрдэг юм.

Варкала, Энэтхэг.
Бет Виттман 30 гаруй орноор  гурван сарын турш аялж, жуулчдын очиж амжаагүй газруудыг  олохыг зорьсон  нэгэн билээ.  2008 онд тэрээр аяллынхаа тухай хоёр дахь номыг бичсэн бөгөөд Энэтхэгийн баруун өмнөд хэсэгт орших Керала мужийн далайн эргийн бяцхан хот Веркалагын тухай онцгойлон өгүүлсэн байдаг. “ Би үүнийг жуулчдын үзвэл зохих газруудын нэг гэж үзсэн нь санамсаргүй зүйл байгаагүй юм. Варкалад хүргэх бидний онгоц цагаасаа оройтож газардсан бөгөөд бид тавуулаа нэг таксинд чихцэлдэн бүтэн цагын турш замын энхэл донхолд сэгсчүүлсээр хүрэх газраа очсон.гэвч биднийг очиход харанхуй болсон байсан тул бид энэ газрын гайхамшгийг дараагийн өдөр хүртэл олж хараагүй билээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж