Зайрмагны үйлдвэрүүд шалгалтад бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Зайрмагны үйлдвэрүүд шалгалтад бүдэрчээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зайрмагны үйлдвэрүүдэд хяналт, шалгалт явуулж, багагүй зөрчил илрүүлжээ. Шалгалтаар “Цасан гоо” ХХК-ийн “Бамбар” зайрмагны цех дунд зэргийн эрсдэлтэй, “Булган өрнөх” нөхөрлөлийн зайрмагны үйлдвэр бага зэргийн эрсдэлтэй гарсан байна. 

Илэрсэн зөрчлөөс дурьдвал, “Цасан гоо” ХХК-ийн үйлдвэрийн барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг, төслийн дагуу баригдаагүй, засваргүй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй усыг шинжилгээнд хамруулаагүй, зайрмаг, бусад бүтээгдэхүүнийг хадгалах зоорьгүй, температур, мэргэжлийн технологич, эрүүл ахуйчгүй зэрэг зөрчил дутагдалууд илэрчээ.

Иймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрхи компаниудад зөрчлөө яаралтай арилгах албан шаардлага хүргүүлжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж