Хэлэлцээ шийдвэрлэх үедээ орж байна | News.MN

Хэлэлцээ шийдвэрлэх үедээ орж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Хэлэлцээ шийдвэрлэх үедээ орж байна

Гэхдээ л Бүгд найрамдахчууд, Ардчилагчид АНУ-ын Төсвийн хямралыг зохицуулах асуудалд зөвшилцөл хийж чадаагүй хэвээр байна.


АНУ-ын Төлөөлөгчдийн танхмын спикер бүгд найрамдагч Жон Бейнер

АНУ-ын Төсвийн хямралыг зохицуулах хэлэлцээ шийдвэрлэх үедээ оржээ. Бүгд найрамдахчууд өнгөрсөн пүрэв гаригт өдгөө 16,7 их наяд ам.доллар хүрээд байгаа улсын зээлийн лимитийг  сар хагасаар нэмэх саналыг гэнэтхэн гаргаж ирсэн байна. Үүний дараа бүгд найрамдахчууд Цагаан ордонд ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, цаг хагасын дараа ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр хэлэлцээг орхин гарчээ. Ерөнхийлөгч Обама ч мөн энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ эх сурвалжууд талууд хэлэлцээг эерэгээр үнэлж байгаа гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж.

Ямартай ч Цагаан ордон уулзалтыг “Сайн үр дүнтэй" хэмээгээд, ерөнхийлөгч Барак  Обама хоёр намын хооронд явуулж буй хэлэлцээг нааштай болно гэж найдаж байгаа хэмээжээ. Бүгд найрамдах намын сенатор Эрик Кантор уулзалтыг “Маш үр дүнтэй болж байгаа" хэмээн тун товчоор дүгнэжээ.

Хэрэв аравдугаар сарын 17 гэхэд улсын зээлийн төвшинг нэмж чадахгүй бол дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх байдалд  АНУ орно гэдгийг шинжээчид сануулсаар байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-12 71.190.74.15

yyyyyyyyyyyyy

Avatar

zochin 2013-10-12 71.190.74.15

hervee amerikt ireed uzeh yum bol, amerikiin tuukhiig sonirhoh yum bol iim mundag udirdagchtai bolood Amerik oron hogshson yum baina gej bodogdono.

Avatar

Зочин 2013-10-12 27.123.214.102

Amerik bol delhiin hamgiin hvchirheg gvren, tiimees bid ay ulgvi baij chadaj bn

Avatar

Archih aa 2013-10-12 1.25.89.71

Amerikt ochij uzchiheed chi yah tuhai yarih heregtei. Hudgiin melhiin ulgeriig Unshaarai. Chamtai adilhan sanagdah baih.

Avatar

archih 2013-10-12 103.26.194.148

USA and Israel 2iig delhiin hursnoos archih heregtei

Avatar

уншигч 2013-10-12 202.170.85.9

хэлэлцээр гэснээс манайхан Рио Тинто-гийн хэлэлцээр ямар шатандаа байгаа юм бол доо?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж