
АНУ-ын Төлөөлөгчдийн танхмын спикер бүгд найрамдагч Жон Бейнер
АНУ-ын Төсвийн хямралыг зохицуулах хэлэлцээ шийдвэрлэх үедээ оржээ. Бүгд найрамдахчууд өнгөрсөн пүрэв гаригт өдгөө 16,7 их наяд ам.доллар хүрээд байгаа улсын зээлийн лимитийг сар хагасаар нэмэх саналыг гэнэтхэн гаргаж ирсэн байна. Үүний дараа бүгд найрамдахчууд Цагаан ордонд ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, цаг хагасын дараа ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр хэлэлцээг орхин гарчээ. Ерөнхийлөгч Обама ч мөн энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ эх сурвалжууд талууд хэлэлцээг эерэгээр үнэлж байгаа гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж.
Ямартай ч Цагаан ордон уулзалтыг “Сайн үр дүнтэй" хэмээгээд, ерөнхийлөгч Барак Обама хоёр намын хооронд явуулж буй хэлэлцээг нааштай болно гэж найдаж байгаа хэмээжээ. Бүгд найрамдах намын сенатор Эрик Кантор уулзалтыг “Маш үр дүнтэй болж байгаа" хэмээн тун товчоор дүгнэжээ.
Хэрэв аравдугаар сарын 17 гэхэд улсын зээлийн төвшинг нэмж чадахгүй бол дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх байдалд АНУ орно гэдгийг шинжээчид сануулсаар байна.