АТГ-т хэрхэн гомдол, мэдээлэл өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

АТГ-т хэрхэн гомдол, мэдээлэл өгөх вэ?

Авлига, хээл хахууль, хувийн ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хууль бус үйлдлүүдийг хаана, хэрхэн хандаж, мэдээлэхээ иргэд тэр бүр мэддэггүй. Иймээс иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

АТГ-т хэрхэн гомдлол, мэдээлэл гаргах вэ?

Тус байгууллагын Мөрдөн шалгах хэлтсийн Гомдол, мэдээлэл, тоо бүртгэлийн ажилтан ажлын цагаар биечлэн болон 1969, 311919 дугаарын утсаар мэдээлэл авдаг. Мөн шуудангаар, бичгээр, амаар ,интернэтээр хүлээн авах ба ажлын бус цагаар ирж байгаа гомдол , мэдээллийг /1969 дугаарын утас нь автомат хариулагчтай / маргааш нь хүлээн авдаг юм байна.

Мэдээлэл өгсөн иргэний нэр, хаягыг нууцлах уу?

Хэрэв хүсвэл нэр, хаягаа нууцлах бүрэн боломжтой юм. Гэхдээ мэдээлэл өгсөн иргэний мэдээллийн дагуу шалгаж, ямар нэгэн байдлаар хариу мэдээлдэг тул утасны дугаараа үлдээх шаардлагатай байдаг аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж