Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

ДАШТ: 3 дахь өдөр

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр тэмцээний нээлтийн тоглолтоо хийсэн “Германы машинууд” Дурбан хотын цэнгэлдэхэд Австралийн багийг 4:0-ээр бут ниргэж, гараагаа тун амжилттай эхлүүллээ. Өнгөрсөн шөнө 02.30 цагаас эхэлсэн хоёр багийн тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Германы баг илт илүүрхэж байсан бөгөөд Лукас Подольски, Мирослав Клозе, Томас Мюллер, Какау нарын довтлогчид гоолджээ.

Хоёрдугаар хагас эхлээд удаагүй, тооны харьцаа 2:0 байхад Австралийн довтлогч Тим Кахилл улаан картаар торгуулж, талбайг орхисноор Германчуудын хувьд тоглолт бүр ч хялбар болсон.

Ийнхүү нээлтийн тоглолтдоо бахдам ялалт байгуулснаар “Машинууд” гоолын зөрүүгээр Ганын багийг ардаа орхиж, “D” хэсгийг манлайлж эхэллээ. Тоглолтын дараа Клозе “Бүх зүйл сайхан болж өнгөрлөө. Эхний тоглолтод ийм байна гэдэг хамгийн чухал нь” хэмээн ярьжээ.

Сүүлийн долоон удаагийн дэлхийн аваргад дараалан шөвгийн наймд шалгарч байсан Германы шигшээ баг энэ удаад ч форм сайтай байгаагаа эхний тоглолтоороо батлан харуулсан юм.

“D” хэсэг:

Герман 4:0 Австрали /Мосес Мабхида, Дурбан/

Гоол: Подольски /8’/, Клозе /26’/, Мюллер /68’/, Какау /70’/
Герман: Мануэль Нойер, Филипп Ламм, Арне Фридрих, Пер Мертезакер, Хольгер Бадштубер, Бастиан Швайнштайгер, Сами Кедира, Томас Мюллер, Месут Озил /Марио Гомез 74’/, Лукас Подольски /Марко Марин 81’/, Мирослав Клозе /Какау 68’/
Авсрали: Марк Шварцер, Люк Уилкшир, Крейг Мур, Лукас Нил, Скотт Чипперфилд, Карл Валери, Винс Грелла /Бретт Хольмэн 46’/, Бретт Эмертон /Майл Единак 74’/, Жейсон Чулина, Ричард Гарсия /Никита Рукавица 64’/, Тим Кахилл

Мөн өчигдөр болсон “D” хэсгийн Гана болон Сербийн багийн тоглолт 1:0 харьцаатай Хар тивийн багийн ялалтаар өндөрлөсөн. Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад Европ тивээс шуугиан тарьж гарч ирсэн Сербиуд энэ удаад Африк тивийн хүчтэнгүүдийн нэгийг дийлсэнгүй. Хамгаалагч Бранислав Иванович 74 дэх минутад талбайг чөлөөлснөөр талбайд 10-уулаа үлдсэн Сербиуд тоглолтын сүүлийн мөчид ялагдал хүлээсэн юм. Сэлгээгээр талбайд гарсан Сербийн хагас хамгаалагч Здравко Кузманович бөмбөгөнд гар хүрснийг шүүгч гярхай ажиглаж, улмаар 84 дэх минутад Асамао Гьян торгуулийн цохилтоор багтаа гурван оноо авчирсан.

“D” хэсэг:

Серби 0:1 Гана /Лофтус Версфельд, Претория/
Гоол: Гьян /85’/
Серби: Владимир Стойкович, Бранислав Иванович, Александр Лукович, Неманья Видич, Александр Коларов, Ненад Милияш /Здравко Кузнович 62’/, Деян Станкович, Милос Красич, Милан Йонавонич /Невен Суботич 76’/, Марко Пантелич, Никола Жигич /Данко Лазович 69’/
Гана: Ричард Кингсон, Жон Пэйнтсил, Исаак Ворса, Жон Менса, Ханс Сарпей, Энтони Аннан, Кевин-Принс Боатенг /Ли Эдди 90+1’/, Принс Тагое, Квадво Асамоа /Стифен Аппайа 73’/, Андре Аейв, Асамоа Гьян /Квинси Овусу-Абейе 90+3’/

Дэлхийн аваргын дэвжээнд өрнөсөн өчигдрийн бас нэг тоглолт нь “С” хэсгийн Алжир болон Словенийн багийн тоглолт байв. Тоглолтын 79 дэх минутад Словенийн багийн ахлагч Роберт Корен гоолдсоноор ялалт Словенийн багт ирсэн юм. Бямба гаригийн шөнө болсон АНУ, Английн тоглолт тэнцээгээр өндөрлөж, багууд оноо хуваасан байсан учир Словень энэхүү ялалтынхаа ачаар “С” хэсгийг тэргүлүлэх болсон. Харин Алжир хамгийн сүүлийн байрт.

“С” хэсэг:

Алжир 0:1 Словень /Питер Мокаба, Полокване/
Гоол: Корен /79’/
Алжир: Фаоузи Чаоучи, Антар Яхья, Мажид Бугерра, Рафик Халличе, Надир Белхаж, Мехди Лачен, Карим Зиани, Хассан Ебда, Фоуед Кадир /Адлень Гуелиоура 82’/, Карим Матмур /Рафик Сайфи 81’/, Рафик Жеббур /Абделькадер Геззаль 58’/
Словень: Самир Ханданович, Мишо Бречко, Марко Шулер, Боштьян Цесар, Боян Йокич, Андраж Кирм, Роберт Корен, Александр Радосавлевич /Андрей Комац 87’/, Вальтер Бирса /Нейц Печник 84’/, Златко Дедич /Златан Любиянкич 53’/, Миливое Новакович

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж