Домогт Зоя Голубева тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Домогт Зоя Голубева тэргүүлж байна

Монгол улсад анх удаа болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Пума империал” зочид буудалд үргэлжилж байна.

Тэмцээний 11-р өрөгт Латвийн Зоя Голубева Украйны Виктория Мотричинког хожсоноор 17 оноотой болж, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж эхэллээ.

Дэлхийн 12 удаагийн аварга, домогт Латвийн их мастер Зоя Голубева боломжит 22 онооноос 17 оноотой (зургаан хожил) болсон бол Украйны Виктория Мотричинко 14 оноотой зургаадугаар байр руу ухарлаа. Тэмцээнийг тэргүүлэгч Зоя Голубевагийн хувьд сүүлийн өргүүдэд (12, 13, 14) Монгол улсаас оролцож буй тивийн аварга Э.Мандахнаран, М.Нямжаргал, өсвөрийн тивийн АШТ-ний мөнгөн медальт М.Одгэрэл нартай оноолт таараад байна.

38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 11 өргийн дараах байдлаар Зоя Голубева итгэл төгс тэргүүлж буй. ОХУ-ын Матрена Ноговицына, Беларусын Олга Федорович, одоогоор “дэлхийн аварга” цолыг эзэмшиж буй ОХУ-ын Тамара Тансыккужина болон Украйны Дарья Ткаченко, Виктория Мотричинко нарын хувьд адил 14 оноотой удаалж байна.. Тиймээс дээрх тоглогчдын дунд болох сүүлийн өргийн тоглолтууд улам сонирхолтой болж ирлээ.

Монгол улсаас оролцож буй тивийн аварга Э.Мандахнаран 11 оноотой (хоёр хожил) VIII, М.Нямжаргал найман оноотой (нэг хожил) XIV, спортын дэд мастер М.Одгэрэл XVI байр бичигдэж байна.

11-р өргийн дараах байдлын тэмцээний дүнг хүснэгтээс харна уу.

Тэмцээний 11-р өрөгт Латвийн Зоя Голубева Украйны Виктория Мотричинког
хожсоноор 17 оноотой болж, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Мотричинког 14 оноотой болж зургаадугаар байр руу ухарлаа. 2013.10.11

Блиц төрөлд "дэлхийн аварга" цолыг хүртсэн (10.03) ОХУ-ын Матрена Ноговицына 11-р өрөгт олон улсын их мастер М.Нямжаргалыг хожсоноор хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны http://ulaanbaatar2013.com сайтнаас тоглолтыг видеог үзнэ үү.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж