Ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна.
2013 оны 10 дугаар сарын 11-ний 20 цагаас 10 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи зүүн өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Ү
үлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө сэрүүсч 7-9 градус дулаан байна.

2013 оны 10 дугаар сарын 13-наас 10 дүгаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   13-нд зарим газраар, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд говь, талын нутгаар, 16-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж