Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

УИХ-ынхан мод тарина

УИХ-ын Байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооны  дарга Г.Баярсайхан болон УИХ-ын Тамгын газрынхан маргааш Чингэлтэй уулын Шадивлангийн аманд мод тарих юм байна. Экологичдын хэлж буйгаар намрын өдрүүдэд тарьсан мод ургамал хавар тарьснаас илүүтэй ургадаг байна. Маргааш намрын сүүл сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр бөгөөд энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, дэд сайд Б.Тулга болон яамныхан Дамбадаржаа дахь Модлог ургамлын хүрээлэнд мөн мод тарихаар болжээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж