
УИХ-ын Байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон УИХ-ын Тамгын газрынхан маргааш Чингэлтэй уулын Шадивлангийн аманд мод тарих юм байна. Экологичдын хэлж буйгаар намрын өдрүүдэд тарьсан мод ургамал хавар тарьснаас илүүтэй ургадаг байна. Маргааш намрын сүүл сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр бөгөөд энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, дэд сайд Б.Тулга болон яамныхан Дамбадаржаа дахь Модлог ургамлын хүрээлэнд мөн мод тарихаар болжээ.
Д.ЦЭЦ