
Энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх Шанхайн олон улсын кино наадамд 80 гаруй улс, орон нутгийн 2300 гаруй кино бүтээл ирүүлсэн байна. Энэхүү наадам нь Шанхайн дэлхийн яармагийн үеэр нээгдсэнтэй холбогдуулан өмнөх жилийн наадмуудаас илүү өргөн цар хүрээг хамрах хандлагатай байна. Үүнээс гадна Европын таван орон, Канад, Герман, Итали, Ирланд, Япон зэрэг улс орон наадмаар гарах киног өөр өөрийн улсад үзүүлэхийн зэрэгцээ, наадмын үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Б.Энхмандах