
Мөн Татварын хуулийн шинэчлэлд одоогийн баримталж буй татварын чиглэл 24 хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд үүнийг татварын хоёр дахь шинэчлэлийн хүрээнд 13 болгож багасгана. Сүүлийн үед гарч байгаа татварын хууль, эрх зүйн маргааныг энэ хуулиар шийднэ. Эдийн засгийн байдалтай уялдуулж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийг дэмжих чиглэлд татварын НӨАТ-ын босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, алдагдал тооцох хугацааг хойшлуулах зэрэг боломж, хөнгөлөлтүүдийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах чиглэлд идэвхитэй ажиллана. Монгол Улсад далд эдийн засаг 40 хувьд хүрсэн гэсэн судалгаа байдаг учраас энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй. Улмаар бууруулахын тулд НӨАТ-ын тодорхой хувийг иргэдэд буцаан олгох зэрэг зохицуулалтыг хийхээр тусгажээ. Үүнээс гадна татварын албаны үйлчилгээг цахимжуулах хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллага татварын бүх төрлийн тайлан тооцоо, мэдээллийг цахим хэлбэрээр авч, өгөх боломжтой болох юм гэсэн дөрвөн үндсэн шинэчлэлийг тус хуульд оруулахаар болсон байна.