Азийн олимпийн зөвлөл (OCA), Зүүн Азийн наадмыг зохион байгуулах холбоо хамтран зохиож буй Зүүн Азийн VI наадамд БНХАУ, БНСУ, Япон, Монгол, Тайвань, БНАСАУ, Хонгконг, Макао, Гуам зэрэг есөн орны 3000 гаруй тамирчид спортын 22 төрөлд 262 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Энэ сарын 15-нд өндөрлөх тус наадамд БНХАУ 77 алт, 38 мөнгө, 26 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол БНСУ /23+37+35/, Япон /16+22+35/ улсууд удаалж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар гурван мөнгөн медаль, 11 хүрэл медаль хүртээд буй.
Энэ удаагийн наадамд оролцож буй Монголын багаас хүндийг өргөлтийн 63 кг-д гавьяат тамирчин Н.Баярмаа,
хөнгөнатлетикийн 5000 м-т гавьяат тамирчин Б.Сэр-Од, таеквондогийн
эмэгтэй 53 кг-д Г.Оюун-Эрдэнэ нар хүртлээ. Мөн хөнгөнатлетик, буудлага, таеквондо, саншоу төрлөөс нийт 11 хүрэл медалийг хүртээд байна.
МӨНГӨН медаль: (3)
Хүндийг өргөлт: Эмэгтэй 63 кг: ОУХМ, гавьяат тамирчин Н.Баярмаа
Хөнгөн атлетик: Эрэгтэй 5000 м (14:28.24 минут): ОУХМ, гавьяат тамирчин Б.Сэр-Од
Таеквондо: Эмэгтэй 49-53 кг: Г.Оюун-Эрдэнэ
ХҮРЭЛ медаль: (11)
Буудлага: Эрэгтэй хийн урт бууны баг ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Х.Бямбабаатар
Хөнгөнатлетик: Эмэгтэй 800 м-т Г.Хишигсайхан (2:16.28 минут)
Эрэгтэй 1500 м-т Н.Мөнхбаяр (14:28.24 минут)
Таеквондо: Эмэгтэй 49 кг -У.Ханд
Эрэгтэй 54 кг – М.Түмэнбаяр, 63 кг – П.Тэмүүжин
Саншоу: Эмэгтэй 48 кг – Ш.Сүрэнхорлоо, 52 кг – С.Амгаланжаргал
Эрэгтэй 56 кг – Б.Мөнх-Амгалан, 60 кг- Н.Батпүрэв, 75 кг – Х.Хүүхэнхүү
Сагсан бөмбөгийн шигшээ багийн хувьд Гуамын багийг 83:71-ийн харьцаагаар буулган авсан бөгөөд БНСУ-ын хүчирхэг багт 68:76-ийн харьцаагаар ялагдлаа. Харин өнөөдөр Тайваны багтай тоглох юм.
Азийн олимпийн зөвлөлөөс Зүүн Азийн
наадмыг цаашдаа Азийн өсвөр, залуучуудын тоглолт болгох шийдвэр гаргаад
байгаа ажээ. Тиймээс “Тяньжин 2013” нь Зүүн Азийн сүүлчийн наадам болж байна.
Сануулахад, 1993 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдож байснаас хойш манай баг тамирчдаас О.Пүрэвбаатар, Б.Гантогтох, Д.Сумъяабазар (“Бусан 1997”), У.Мөнх-Эрдэнэ (“Осака 2001”), Ц.Мөнхзул (“Макао 2005”) нар алтан медаль хүртэж байсан байна.