Нобелийн энх тайвны шагналтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Нобелийн энх тайвны шагналтан тодорлоо

Нобелийн хорооноос өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ны өдөр энх тайвны шагналтаар НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллага /OPCW/ -ыг тодруулснаа зарлажээ.

Тус байгууллагыг химийн зэвсгийг устгах өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж буйг нь үнэлж энх тайвны шагнал олгосон болохыг Нобелийн хорооноос мэдэгдсэн байна.

Ийнхүү сая гаруй ам.доллар дагалдаж буй энх тайвны шагналыг Нидерландийн Гааг хотод төвтэй олон улсын байгууллага хүртжээ. НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллага нь 1997 онд үүсгэн байгууллагдсан бөгөөд үүнд дэлхийн 100 гаруй орон нэгдээд байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж