Д.Батболд өөр бүсгүйтэй уулздаг байжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Д.Батболд өөр бүсгүйтэй уулздаг байжээ

Татварын байцаагч бүсгүйчүүдийн хооронд жороолж нэгийг нь шоронд, нөгөөг нь шороонд булсан Д.Батболд  хүүхэнд нугасгүй нэгэн байжээ. Хохирогчийн ар гэрийнхний мэдээлснээр тэрбээр авааль эхнэрээсээ албан ёсоор гэр бүлээ салгаагүй байхдаа Ц.Туяатай хамтран амьдарч нэг хүүхэд төрүүлсэн байна.  Удалгүй талийгаач Э-тэй дотносч хоёуланд нь адилхан өнгөтэй “Volkswagen Touаreg” маркийн автомашин бэлэглэж явсан бэлтэй эр гэнэ. Гэхдээ түүний амрагийн явдал үүргээр өндөрлөчихсөнгүй, тэрбээр бас нэгэн бүсгүйтэй уулздаг байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн ярьсан юм.

Татварын байцаагч Ц.Туяа хамтран амьдарч байсан залуугаа хардан Э бүсгүйг хөнөөсөн орой Д.Батболд Яргайтын зусланд М гэдэг бүсгүйтэй амарч явахад нь цагдаагийнхан олж баривчилсан гэдгийг тэд ярьсан. Түүний хувьд өмнөх шүүх хуралд ирэхдээ ямар ч гэмшсэн шинжгүй байсан нь үүнтэй холбоотой байж болох.

Ямар ч байсан ар гэрийнхний ярьж байгаагаар Э бүсгүй Д.Батболдоос зугатаж гадаадад явахаар бэлтгэж байсан гэнэ. Э-г гадагшаа явахаар бэлтгэж байх үед Д.Батболд утсаар дарамталж, уулздаг байсныг ар гэрийнхэн нь ярилаа.

Тэдний хувьд хэргийн эзэн Д.Батболдыг шийтгэх ямар ч хуульгүй байгаад харамсч буйгаа илэрхийлсэн. Түүнийг энэ хэрэгт сэжигтнээр татан байцааж байсан боловч шалгах үндэслэлгүй гэдэг шалтгаанаар хэргийг хаасан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж