
Зохиолч Stacy Schiff “New York Daily News” сонинд өгсөн ярилцлагадаа “Би энэхүү киноны гол дүрд Angelina Jolie-г тоглуулахыг хүссэн. Жүжигчин маань ч бидний саналыг хүлээж авсанд баяртай байгаа. Яагаад заавал Jolie-г сонгосон бэ гэхээр тэр ихэмсэг, бас хүчирхэг бие даасан эмэгтэй, яг л хатан хаан шиг. Энэ дүрийг тэр л хамгийн сайн бүтээж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Магадгүй энэ дүрээрээ тэр “Оскар” авч ч болох юм” хэмээн ярьсан байна.
Энэхүү киноны найруулагчаар Scott Rudin ажиллахаар болсон байна. Тэрбээр гол дүрийн сонголтод мөн сэтгэл хангалуун байгаа аж.
Angelina Jolie-гийн хувьд тэрбээр хамгийн сүүлд “Salt” нэртэй кинонд тоглосон ба энэхүү кино нь ирэх долдугаар сарын 23-нд театруудад нээлтээ хийх юм.
Н.Наран