Мөнгөний бодлогын төслийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын төслийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хандан тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсч дараагийн асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.

Учир нь УИХ-ын гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байсан учраас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн тухай УИХ-ын тогтоолын төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлуулснаар энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж