Тэмцээнийг тэргүүлэгчид 11-р өрөгт тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Тэмцээнийг тэргүүлэгчид 11-р өрөгт тоглоно

Монгол улсад анх удаа болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Пума империал” зочид буудалд үргэлжилж байна.

Тэмцээний үндсэн төрөл энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд арван өргийн дараах байдлаар Латвийн Зоя Голубева 15 оноотой (5 хожил) тэргүүлж байгаа бол Украйны их мастер Виктория Мотричинко 14 оноотой (4 хожил) удаалж байна. Тэргүүлэгчдийн хувьд 11 дүгээр өрөгт оноолт таараад байгаагаас тоглолт энэ цагт эхлээд байна.

Аравдугаар өрөгт Эстони улсын аварга, дэлхийн даамын холбооны мастер Пирет Виирмаг хожиж давуу байдалтай болж ирсэн Зоя Голубева 11-р өрөгт Мотричинкотой тэнцээ хийхэд "дэлхийн аварга" болох магадлал өндөр болж ирэх юм. Дэлхийн 12 удаагийн аварга домогт Зоя Голубева сүүлийн өргүүдэд (12, 13, 14) Монгол улсаас оролцож буй тивийн аварга Э.Мандахнаран, М.Нямжаргал, тивийн өсвөрийн АШТ-ний мөнгөн медальт М.Одгэрэл нартай оноолт таараад байна.

Тэмцээний арав дахь өргийн тоглолтын дүнг хүснэгтээс харна уу


38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны http://ulaanbaatar2013.com сайтнаас тоглолтыг видеог үзнэ үү.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж