&#34Жаст&#34-ынхан авсан зээлээ төлж дуусчээ | News.MN

&#34Жаст&#34-ынхан авсан зээлээ төлж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

&#34Жаст&#34-ынхан авсан зээлээ төлж дуусчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсч байгаа юм.

Энэ онд нөөцийн мах бүрдүүлэхэд зориулж “Жаст агро” компанид 87 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээл олгож, бэлтгүүлжээ. Тус компани авсан зээлээрээ мах бэлтгэж Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийнхны хүнсний хэрэгцээнд зориулж нийлүүлсэн. Мөн тус компани авсан зээлээ буцаан төлж, дуусгажээ.

Энэ нь нэг талдаа хардлага дагууллаа. УИХ-ын гишүүд “Мах бэлтгэж зарах нь нэлээд ашигтай юм биш үү”  гэлцэж  хэдий хэмжээний ашиг олоод байна вэ, мөн төрөөс хөрөнгө мөнгө гаргаж нөөцийн мах бэлтгэдэг тогтолцоогоо шинэчилбэл яасан юм бэ хэмээн байр сууриа илэрхийлэв.  Жил бүр нөөцийн мах бэлтгэж олон тэрбум төгрөг гаргадаг ч махны үнэд дорвитой нөлөөлж чадахгүй байна гэж зарим гишүүд шүүмжилсэн юм.

Үүнд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Ашигтай ажиллаж байна гэж үзвэл төр мах бэлтгэх тогтолцоог өөр дээрээ авах ёстой. Гэхдээ үр дүн дагуулаагүй. Бусад орнуудад махны нөөц бүрдүүлэхдээ фермэрээр дамжуулж бэлтгэдэг. Манайд фермер хараахан хөгжөөгүй байгаа учраас “Жаст агро” компанид хөнгөлөлттэй зээл олгон бэлтгүүлсэн. Урьд жилүүдэд нийслэл мах бэлтгэдэг байсан, гэхдээ тэр нь холион бантан болж байсан. Тиймээс аль болох төрөөр мах бэлтгүүлэх нь зохисгүй гэж үзэн хувийн хэвшилд даатгасан. Өмнө нь шууд мөнгө олгоод мах бэлтгүүлдэг байсан бид бол хөнгөлөлттэй зээл олгоод буцаад түүнийгээ авах аргаар бэлтгүүлсэн. Үүнээс өөр аятайхан мах бэлтгэх арга чарга байвал хэлээд өг, хэрэгжүүлье.

Яамны зүгээс цаашид мах бэлтгэх тогтолцоог дэлхийн жишгийн дагуу фермерт түшиглэж хийх зорилго тавьж байгаа. Нийтдээ хот тойрсон , 40 гаруй аж ахуйн нэгжид 40 гаруй тэрбум төгрөгийн зээл өгөөд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн юм.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-11 122.254.127.66

Max beltgexiin tuld malchdad maliin too tolgoid n duitsuulj max zaaval niiluulex xemjeeg togtooson xuuli gargax xeregtei tegexgui bol malchdiin gariig xarsaar turj uxlee shuuu.

Avatar

Готов 2013-10-11 182.160.34.89

Монгол ард түмэн махаа өөрсдөө хариуцаж чадна ш дээ.Баттулга зохицуулах хэрэггүЙ.Монгол мах өндөр үнэтэй байх нь чухал.Хогийн сэтгэлээ гаргаж хүнийг тэжээвэр гахай шиг үзэж болохгүй.

Avatar

Зочин 2013-10-11 112.72.13.117

Засаг еерее 1 ширхэг ч малгvй байж малчдын урдуур орж бодлого боловсруулаад яахнав дээ!!! Цаадуул чинь еерсдее малаа маллаад махаа зараад,машинаа унаад овоо л болж байгаа.Махыг худалдан авдаг хотын хэд л сvйрч байгаа шvv дээ,чаддаг бол тэрийг л шийддээд егвел болох нь тэр

Avatar

ix medex 2013-10-11 202.70.46.199

Oyutnuudiin tolboriig tor daasnaar malchid malaa nyadlaxgyi bolson. Tegeed xot xodoogiin yne yag adilxan bolson shyy dee. Odoo tegeed ovol boloxoor nogoo malchid ni bidnii tatvaraar ovs tejeel avna. Xarin bid ondor tulsan yneet maxaa avna. Archaagyi xed ni malaa baraad xot ruu nyyne. Tyynees bolood xotiin unagan irged bid ilyy tatvar tolj amidarxaar bolj b.na. Tedend ynen durgyi xyrch b.na.

Avatar

Зочин 2013-10-11 112.72.13.202

Justiin avsan 87 terbum tugrigiin zeel tulugdsun gej hudlaa Mongol Bankan deer Khadgalamj Banknii muu naidvargui zeel geed bichugdsen baigaa!!

Avatar

Зочин 2013-10-11 103.26.194.148

Ашигтай ажиллаж байна гэж үзвэл төр мах бэлтгэх тогтолцоог өөр дээрээ авах ёстой. Ёстой тэнэгтэнэ гэдэг энэ биз

Avatar

Зочин 2013-10-11 97.83.174.86

"Just…" uruu yag tulnu biz dee?!

Avatar

mongol 2013-10-11 124.158.76.16

Haan birj gej bird bnaa nooluuriin zoruu 10000tog hursen malchid hoorhii chenguud hojood bn

Avatar

mongol 2013-10-11 124.158.76.16

Haan birj gej bird bnaa nooluuriin zoruu 10000tog hursen malchid hoorhii chenguud hojood bn

Avatar

mongol 2013-10-11 124.158.76.16

Haan birj gej bird bnaa nooluuriin zoruu 10000tog hursen malchid hoorhii chenguud hojood bn

Avatar

Зочин 2013-10-11 103.26.194.138

Aimguudtai zasmal saihan zam tavichih. Tegeed mahnii une ooroo buurna

Avatar

lhagva 2013-10-11 49.0.143.219

Баттулгын гар хүрсэн болгон өсөн дэвжиж өөдлөж байдаг. Хувьчлагдсан үйлдвэрүүд бүгд хаалга барьсан байхад махимпекс талх чихэр баянгол буудал бүгд хүнд үед зориулалтаараа ажиллаж ирсэн. Цонжин болдогийн бүтээн байгуулалтыг төрөөс нэг ч төгрөг аваагүй хийсэн Ху гийн хулгайчууд яах байсан бол

Avatar

Мгл 2013-10-11 103.26.194.1

Баттулгын хуруу дурсэн болгон унэ осгож, иргэдэд улсад гай болдог

Avatar

Зочин 2013-10-11 122.201.21.230

Mongol zaluu hamgiin zov harsan bna shuu Mah himd baih ued zasgiin gazart bish irged uursduu hudaldan avah heregtei Zasgiin gazar hudaldaj avch homsduulchihaad havar nemeed zardag aa alj bnaa

Avatar

Зочин 2013-10-11 103.26.194.95

Malchdaas tatwar avdag bolgoh heregtei

Avatar

mongol zaluu 2013-10-11 202.131.235.74

Мах хямдрах їеэр нь засгийн газар худалдан авалт хийж нєєцлєх нэрээр їнийг нь єсгєєд, эргээд борлуулах болохоороо нєгєє мах нь агуулахдаа "тураад" асуудал бол байна шїї хє. Наад зах зээлээ жамаар нь байлгаад єгєєч та нар

Avatar

Зочин 2013-10-11 182.160.8.122

Battulga shig bolovsrolgui buhiin har muihraas oor chadvargui etgeed turuus bushuuhan holdoj buhiinhee sektsiig baraadsan n deer dee. Yarianii logik n bur zahiin sergelen naimaachingaas bolhi har mulguu buh.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж