&#34Жаст&#34-ынхан авсан зээлээ төлж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

&#34Жаст&#34-ынхан авсан зээлээ төлж дуусчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсч байгаа юм.

Энэ онд нөөцийн мах бүрдүүлэхэд зориулж “Жаст агро” компанид 87 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээл олгож, бэлтгүүлжээ. Тус компани авсан зээлээрээ мах бэлтгэж Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийнхны хүнсний хэрэгцээнд зориулж нийлүүлсэн. Мөн тус компани авсан зээлээ буцаан төлж, дуусгажээ.

Энэ нь нэг талдаа хардлага дагууллаа. УИХ-ын гишүүд “Мах бэлтгэж зарах нь нэлээд ашигтай юм биш үү”  гэлцэж  хэдий хэмжээний ашиг олоод байна вэ, мөн төрөөс хөрөнгө мөнгө гаргаж нөөцийн мах бэлтгэдэг тогтолцоогоо шинэчилбэл яасан юм бэ хэмээн байр сууриа илэрхийлэв.  Жил бүр нөөцийн мах бэлтгэж олон тэрбум төгрөг гаргадаг ч махны үнэд дорвитой нөлөөлж чадахгүй байна гэж зарим гишүүд шүүмжилсэн юм.

Үүнд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Ашигтай ажиллаж байна гэж үзвэл төр мах бэлтгэх тогтолцоог өөр дээрээ авах ёстой. Гэхдээ үр дүн дагуулаагүй. Бусад орнуудад махны нөөц бүрдүүлэхдээ фермэрээр дамжуулж бэлтгэдэг. Манайд фермер хараахан хөгжөөгүй байгаа учраас “Жаст агро” компанид хөнгөлөлттэй зээл олгон бэлтгүүлсэн. Урьд жилүүдэд нийслэл мах бэлтгэдэг байсан, гэхдээ тэр нь холион бантан болж байсан. Тиймээс аль болох төрөөр мах бэлтгүүлэх нь зохисгүй гэж үзэн хувийн хэвшилд даатгасан. Өмнө нь шууд мөнгө олгоод мах бэлтгүүлдэг байсан бид бол хөнгөлөлттэй зээл олгоод буцаад түүнийгээ авах аргаар бэлтгүүлсэн. Үүнээс өөр аятайхан мах бэлтгэх арга чарга байвал хэлээд өг, хэрэгжүүлье.

Яамны зүгээс цаашид мах бэлтгэх тогтолцоог дэлхийн жишгийн дагуу фермерт түшиглэж хийх зорилго тавьж байгаа. Нийтдээ хот тойрсон , 40 гаруй аж ахуйн нэгжид 40 гаруй тэрбум төгрөгийн зээл өгөөд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж