Н.Алтанхуяг жигүүрийнхэнтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг жигүүрийнхэнтэй уулзжээ

Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг Жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр жигүүрийн тавиад буй шаардлагын талаар хэлэлцлээ.

Жигүүрийнхэн "Үндсэн дүрмээ мөрдөгтүн, сахигтун" нээлттэй хэлэлцүүлгээс шаардлага гарган  Ардчилсан Намын Үндсэн дүрэм, журмыг удаа дараа зөрчиж байгаа явдлыг бүрмөсөн таслан зогсоох, олон жил үргэлж байгаа дунд шатны намууд дээр гарсан маргааныг 2013 онд багтаан шийдвэрлэх, Ардчилсан Намын Жигүүрээс 2013 оны аравдугаар сарын 1-ны өдөр хүргүүлсэн албан шаардлагыг нэгбүрчлэн биелүүлэхийг шаардсан байна. Тэрхүү өмнөх албан шаардлага нь Үндэсний зөвлөлдөх хороог аравдугаар сард багтаан хуралдуулах,  Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, ХЭГ-ын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг шаардлага багтсан юм.

Намын дарга Н.Алтанхуяг “Жигүүр байгуулахыг буруутгахгүй. Учир нь манайх хамгийн ардчилсан нам шүү дээ. Нам дотроо шүүмжлэл хэлж, жигүүр байгуулахыг хүлээн зөвшөөрнө” гэсэн бөгөөд гишүүд дэмжигчдийн санал бодлыг намын бодлогод тусгаж ажиллахаар эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна.  Жигүүрийнхэн энэхүү уулзалтын талаар шаардлагыг нэлээд нухацтай авч үзсэн, бие биенээ хүндэтгэсэн ажил хэрэгч уулзалт боллоо гэж дүгнэсэн байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж