“Хурд”-ынхны зурагтай цамц үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

“Хурд”-ынхны зурагтай цамц үйлдвэрлэнэ

Монголын рок попын ертөнцөд  хөл тавьснаас хойш "Хурд" хамтлагийнхан 20 жилийнхээ ойтой золгож байна. "Ээждээ", "Аавдаа", "Чи минь байгаа болохоор", "Цэргийн бодол" зэрэг олон сайхан дуугаараа монголчуудын сэтгэлд хоногшсон "Хурд"-ынхан ойн баярынхаа хүрээнд үзэгч, сонсогч фенүүддээ зориулсан олон бэлэг барихаар төлөвлөөд байгаа юм байна. Тус хамтлагийн 20 жилийн ойн тоглолт ирэх сарын 29, 30-нд болох гэж байгаа бөгөөд рок поп сонирхдог залуус болон өөрсдийн фенүүддээ зориулан “Хурд” нэрийн аксессуар болон цамц худалдаанд гаргаж байгаа ажээ.

Э.ТЭКҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж