Нөхөн сонгууль энэ сарын 19-нд болно | News.MN

Нөхөн сонгууль энэ сарын 19-нд болно

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгууль энэ сарын 19-нд болно

Ирэх долоо хоногийн бямба гариг буюу энэ сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болох гэж байна. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох нөхөн сонгуулийг ирэх бямба гаригт хийхээр товлосон нь энэ юм. Одоогийн байдлаар тус тойрогт АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл нэр дэвшээд байгаа ажээ. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшсэн байна. Нөхөн сонгууль болох гэж буй Баянзүрх дүүргийн долдугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой ажээ.

М.СУРА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-11 202.70.46.206

Man-daa ugnuu

Avatar

Зочин 2013-10-11 202.70.42.178

Энэ МАН-с нэр дэвшигч тус хорооны БАТХААН гэж баар ажлуулдаг залуу дахиж дэвшиж байгаа юм уу. Энэ МАН-д энэ хүнээс өөр хүн байдаггүй юм уу дандаа л баар паб ажлуулдаг гаруудаар дүүрсийн байхдаа намын дарга гэж бас нэг баар ажлуулдаг мал байна хэлэх үг алга даа

Avatar

AN-aas hariugaa avna aa 2013-10-11 202.21.116.2

sanalaa MAN-d ugch AN-s hariugaa avna aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж