Энэхүү тоглолтонд оролцохоор ОХУ-ын долоон хотоос 20 уран бүтээлч ирж байгаа юм байна. Тухайлбал, ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей СидорскийИдорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева,Роман Полковников нар Монгол ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид хамтран бүжиглэх ажээ.
Оросын балетын одод Монголд ирнэ
“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Тоглолт 2013 оны аравдугаар сарын 19, 20-ны 17:00 цагт УДБЭТ-т болох бөгөөд энэхүү арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж буй.
Э.ТЭКҮ