Мушаррафыг барьцаатайгаар суллав

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Мушаррафыг барьцаатайгаар суллав

Дээд шүүх өнгөрсөн лхагва гаригт Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушаррафыг барьцаагаар суллах шийдвэр гаргасан тухай бичжээ.

Түүний
өмгөөлөгчийн хэлснээр тэрбээр “чөлөөт хүн болсон” учраас Мушарраф тус
орноос барьцаагүйгээр гарч явж болох бөгөөд суллагдангуутаа тэрээр Дубай
явахаар төлөвлөсөн байгаа гэнэ. Хуулийн дагуух асуудлуудаа шийдсэний
маргааш нь тэрээр Дубай руу нисэх гэнэ.

Засгийг хууль бусаар
авсан, Дээд шүүхийг  хүчээр тараан  улсаас урвасан  шүүхийн бус
шийтгэлийг зохион байгуулсан гэх мэтийн хэргээр  экс-ерөнхийлөгчийг 
хорих шийдвэрийг шүүх өнгөрсөн гуравдугаар сард гаргасан байлаа.
Наймдугаар сард ерөнхий сайд асан Беназир Бхуттог хөнөөсөн гэх ялыг
түүнд тулгажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж