Ирэх долоо хоногоос дулаарна

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногоос дулаарна

Энэ сарын 13-нд зарим газраар, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд говь, талын нутгаар, 16-нд  Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Түүнчлэн аравдугаар сарын 15-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж