Ерөнхий сайд шиг баян болно

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд шиг баян болно

Саяхан телевизийн суваг эргүүлээд хэвтэж байтал С1 телевизийн “Унагалдайн мухлаг” нэвтрүүлгээр нэгэн бяцхан жаал хүү оролцож байна. Хэвлүүхэн гэдэг нь жигтэйхэн. Хөтлөгч нь асууж байнаа.

-Чи том болоод ямар  хүн болох вэ?

– Би Ерөнхий сайд шигээ баян хүн болно

– Яагаад, Ерөнхий сайд тийм баян хүн юм уу?

–  Тийн, газраас зөндөө их алт аваад тэгээд баян болчихсон

– Хэн тэгж байна?

–  Хүмүүс, бас манай аав ээж. Бас эгч тэгж ярьж байна лээ. Би Ерөнхий сайд шигээ тийм баян хүн болноо…

Бяцхан багачуудад томчуудын яриа хичнээн их нөлөөлдгийг эндээс харж болно. Яахав, аав ээж нь мань Ерөнхий сайдын “Бороо гоулд” компанитай хэрхэн  амжилттай “хамтран ажилласан” талаар мэддэг юм биз. Гэлээ гэхдээ хүүхдийн дэргэд юу ярихаа бодолцож байхгүй бол бидний үр хойч  энэ маягаар л үлгэр жишээ авч байна. С.Батболд  “Бороо гоулд” компани хоёрын хамтын ажиллагаа сайхан  байсан авч монголчууд бидэнд  ухсан нүхнээс өөр юм үлдээгүй гэсэн яриа "газар аваад" байгаа. Харин одоо түүний толгойлж байгаа Засгийн Газар “Тавантолгой”-н орд газрыг “монголчуудад бүгдэд хувьцаа хүртээнэ” гэсэн сайхан гарчигтайгаар гадаадын бас нэгэн орны мэдэлд өгөхөөр ханцуйгаа шуугаад зүтгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж