Хамбад зориулсан зоосыг алдаатай цутгажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Хамбад зориулсан зоосыг алдаатай цутгажээ

Католик шашны тэргүүн хамба XVI Бенедикт эрүүл мэндийн шалтгаанаар суудлаасаа бууснаар Ватикан өнгөрсөн гуравдугаар сард Аргентины хамба Хорхе Марио Бергольог шинэ хамбаар сонгосон билээ. Харин Латин Америкаас анх удаагаа Ромын хамбаар тодроод буй Францискт зориулан цутгасан алт, мөнгө, хүрэл зоосонд алдаа гарч "Jesus"/Есүс/-ийн нэрийг "Lesus" гэж бичсэн талаарх мэдээлэл шуугиан тариад байна. Шинэ хамбад зориулан гаргаж буй зоосыг 6000 гаруй ширхэг хэвлэсэн хойно албаныхан дээрх алдааг олж харсан гэнэ. Италийн үндэсний зоос цутгах үйлдвэрт цутгасан алдаатай зооснуудыг Ватиканы “The Holy See” байгууллагаас эргүүлэн татсан байна. Эдгээр зоос нь нэг талдаа Франциск хамбын хөрөгтэй, нөгөө талдаа Есүсийн хэлсэн үгний ишлэлтэй бөгөөд үүн дээр Есүсийн нэрний эхний "J" үсгийг "L" үсгээр андуурч бичсэнээр алдаа гарсан аж. “Telegraph” сонинд мэдээлснээр алдаатай 6200 –н зоосны 200 нь алт, 3000 тус бүр нь мөнгө, хүрлээр цутгажээ. Түүнчлэн алдаатай зоосноос дөрөв нь хэдийнэ худалдагдаж, зоос цуглуулагчдын гарт очоод байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж