Махны үнийн талаар асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Махны үнийн талаар асуулга тавилаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”, УИХ-ын гишүүн  С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын  хариуг тус тус сонсч байгаа юм.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Мөн  Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөн дэмжлээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж