Хөрөнгийн зах зээлд Хонгконгтой хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлд Хонгконгтой хамтарна

Санхүүгийн зохицуулах хороо,  Хонгконгийн үнэт цаас, фьючерсийн хороо хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичгийг Хонконгийн үнэт цаас, фьючерсийн хорооны дарга Карлсон Тонг, Бодлогын хэрэгжилтийн газрын Гүйцэтгэх захирал Марк Стюарт, албаны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороотой мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулахаар гарын үсэг зурсан юм.

Мөн Хонгконгийн төлөөлөгчид Эдийн засгийн байнгын хорооны дарга болон зарим УИХ-ын гишүүдтэй уулзаж санал солилцож, Хонгконгийн болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, бүртгүүлэхээр өргөдөл гаргасан компаниудын тайлан, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, үнэт цаастай холбоотой ашиг сонирхлын мэдээллийг ил тод болгох ажлын хүрээнд МХБ-ийн үйл ажиллагаатай танилцжээ.

Ийнхүү санамж бичгийг байгуулснаархөрөнгийн зах зээлийн шударга, нээлттэй, үр ашигтай байх зарчмын дагуу хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахаар үнэт цаас, тэдгээрийн төлбөр тооцооны үйл ажиллагааг хянах, зах зээлд “манипуляци” үүсгэх зэрэг шударга бус гэмт үйлдэлтэй тэмцэх, хуулийг сайтар мөрдүүлэх боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж