
Замын цагдаагийн газрын зүүн талд баригдаж буй барилга дотор нас барсан хүний цогцос олджээ. Дуудлагын дагуу шалгахад барьж байгаа барилгын подвальд Сэлэнгэ аймгийн Баяндалай суманд оршин суух 36 настай эрэгтэй Ш нуруундаа хутгалуулсан бололтой нас барсан байжээ. Хэргийн сэжигтнийг олж тогтоосон бөгөөд шалгалт үргэлжилж байна.