
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж хэлэхдээ “”Тод чоно” компани 2007, 2008 онуудаас эхлэн улсын байцаагч нартай холбоо тогтоон зөрчил дутагдлаа хаацайлуулж байсан асуудал байна. Энэ компанитай холбоотой зөрчил нэлээдгүй байна. Тухайлбал, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажиллах хүч оруулж ирэх квотын асуудлыг нь судлуулахаар холбогдох байгууллагад хүсэлт тавиад байгаа. Мөн алдаа дутагдал, авлигатай нэр холбогдсон улсын байцаагч нартай хуулийн хүрээнд хариуцлага тооцох болно. Түүнчлэн улсын байцаагчийн ёсзүй, ажлын алдаа дутагдлын талаарх гомдол, шүүмжлэл иргэдийн зүгээс цөөнгүй ирж байна. Урьд хохирсон гэх иргэд ч хандаж эхэлсэн” гэжээ.