Оросын “En+group” Азийн орнуудад нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Оросын “En+group” Азийн орнуудад нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав

Оросын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон компани болох “En+ group” Өмнөд Солонгосын “Поско”, БНХАУ-ын төрийн өмчит “China Coal” компани болон “Харбины төмөр зам”-ын товчоотой нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулжээ. Гэрээнд заасны дагуу “En+group” нь 3-5 жилийн хугацаанд гурван сая тонн нүүрс нийлүүлэх аж. 

Тус компани энэ оныг дуустал Өмнөд Солонгос, Хятад руу 300 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна.Оросын компани нь Тува дахь Улуг-Хемскийн нүүрсний сав газар дахь 1,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Каа-Хемскийн орд газраас эрчим хүчний болоод коксжих нүүрс нийлүүлэх гэнэ.

“En+group” нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын нүүрсний зах зээлд өөрсдийн байр суурийг улам бэхжүүлсээр байна. Ирэх таван жилд тус бүс нутаг дахь нүүрсний экспортоо 5-7 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буй талаар “En+group” компанийн нүүрсний бизнес хариуцсан захирал Евгений Мастернак мэдэгджээ.

Э.Од          


ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж