Киноны эх зохиол борлуулалт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Киноны эх зохиол борлуулалт сайтай байна

Долоо хоног бүр “NYTimes” сониноос хамгийн их борлуулалттай номыг шалгаруулдаг. Харин өнгөрсөн долоо хоногт энэнхүү жхгсаалтыг нэрт зохиолч Elizabeth Gilbert-ын “Eat, Pray, Love” нэртэй ном тэргүүлжээ.
Энэхүү номноос сэдэвлэн найруулагч Ryan Murphy “Eat, Pray, Love” нэртэй кино хийсэн ба ирэх наймдугаар сарын 13-нд театруудад нээлтээ хийхээр зарлаад байгаа. Энэхүү киноны гол дүрд Холливуудын алдарт жүжигчин Julia Roberts тоглож байгаа юм.
Киноны трейлэр албан ёсоор цацагдаж эхэлснээс хойш эх зохиол болох номын борлуулалт эрс өссөн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Харин жагсаалтыг хоёрдугаарт  зохиолч Greg Mortenson болон David Oliver Relin нарын “Three cups of tea” нэртэй ном оржээ.

Дараагийн байранд Chelsea Handler-ын бүтээл “My horizontal life” ном нь орсон бол жагсаалтын дөрөвдүгээрт мөн түүний бүтээл “Are you there, vodka? It’s me, Chelsea” хэмээх ном нь шалгарчээ.
Шилдэг тавын сүүлийн байранд E. B. Sledge-ын ном “With the old breed” шалгарчээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж