Н.Энхбаярын эмчилгээний зардлыг төрөөс нэхнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын эмчилгээний зардлыг төрөөс нэхнэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронгоос суллагдсаны дараахан Өмнөд Солонгос руу эмчилгээнд явсан. Эсийн задрал гэсэн оноштойгоор тус улсын зорьсон Н.Энхбаярын эмчилгээний төлбөрт их хэмжээний мөнгө шаардлагатай болсон байна. Тиймээс МАХН-ынхан энэ мөнгийг төр даах ёстой гэдэгт санал нэгджээ. Учир нь Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээс болоод түүний бие муудсан гэж намынхан нь үзэж байгаа юм. Тэд энэ асуудлаа  ойрын хугацаанд Засгийн газарт тавихаар ярьж байгаа  гэнэ.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж