Б.Даваадорж: Монголд очоод мэдэгдэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Б.Даваадорж: Монголд очоод мэдэгдэл хийнэ

УИХ-ын чуулганы  өнөөдрийн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайдуудыг эргүүлэн татах, нөхөн томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн. ХБНГУ-д суух Элчин сайд Б.Даваадоржийг эргүүлэн татаж, түүний оронд Ц.Болорыг томилоод байна. Элчин сайд Б.Даваадоржийг  Германд байх хугацаанд Монгол Улсын нэр нөлөө бүхий хүмүүсээс их хэмжээний мөнгө данс руу хийсэн гэх асуудал дэгдэж байсан. Түүнийг эргүүлэн татаж байгаа нь үүнтэй холбоотой гэх ч мэдээлэл байгаа. Энэ  талаар Б.Даваадоржтой онлайнаар холбогдож тодруулахад “Энэ талаар Германы сэтгүүл дээр гарсан нийтлэлийг “Өдрийн сонин” авч нийтэлсэн гэсэн. Миний оронд чадварлаг хүн  томилогдлоо. Хэвлэлээр бичигдсэн асуудлаас болоод буцаж байгаа хэрэг биш.  Элчин сайдаар ажиллах хугацаагаа дуусгаад  буцаж байна. Харин Монголдоо очоод мэдэгдэл хийнэ” гэх тайлбар өглөө.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж