Төсвийн тогтвортой байдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Төсвийн тогтвортой байдлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Улсын Их Хурал дахь МАХН болон  дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас эхлэнэ. Төрийн ордонд мөн ажлын хэсгүүдийн хуралдаантай бөгөөд Өндөр технологийн аж үйлдвэр, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаантай. 

Үдээс хойш Цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчилэх төслөөр Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн тогтвортой байдлын тухай Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаанууд тус тус болно. 

Төсвийн байнгын хороо хэлэлцэх асуудалтайгаа холбогдуулан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл, олон улсын туршлага, сургамж” сэдэвт ярилцлагыг 13.30 цагаас “Пума-Империал” зочид буудлын хурлын зааланд зохион байгуулахаар болсон байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж