Хатаагч дотуур хувцаснуудыг чинь баллаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Хатаагч дотуур хувцаснуудыг чинь баллаж байна уу?

Үнэтэй, чамин дотуур хувцсаа нэг удаа өмсөөд хаяхаас өөр аргагүй болоход хайран санагдана шүү дээ. Яавал дээр вэ?
Гараараа  угаах нь тохиромжтой.  Дотуур хувцас нь  маш нимгэн гоёмсог материалаар хийгдсэн байдаг учираас угаалгын машин, хатаагчид хийхгүй байсан нь дээр. Угаалгын машин, хатаагч дотуур хувцас гэлтгүй шинэ ноос, ноолууран эдлэлийг агшаах аюултайгаас гадна материалын эдэлгээг багасгаж, чанарыг муутгадаг гэмтэй. Дотуур хувцасаа угаалгын машинд угааж болох ч хатаагчинд хийж болохгүй.  
Хөхний даруулгыг угаах үед дэгээ нь бусад хувцасанд тээглэж урах тохиолдол байдаг. Угаалгын машинд хийхээсээ өмнө эдгээр дэгээг түгжиж байгаарай. Дотуур хувцас болон бусад нимгэн материалтай зүйлийг угаалгын машинд угаах үедээ хир арилгагч бөмбөлгийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь эдгээр бөмбөлгүүд хир арилгахаасаа илүү хувцасыг урж, сэмрүүлэх гэмтэй байдаг.
Хатаагч нь дотуур хувцасыг хамгийн их сүйтгэдэг тул угаалгын машинд угаасан зүйлсээ хатаагчинд биш салхинд хатаах нь хамгийн зөв сонголт.
Мөн шинэ хувцасаа эхний хоёр гурван удаа угаахдаа угаалгын машинд биш гараар угаасан нь дээр байдаг.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж