Цахим худалдааг туршаад үзээрэй

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Цахим худалдааг туршаад үзээрэй

Монгол улсад суугаа надад Лондон хот дахь брэнд дэлгүүрийн хамгийн сүүлийн үеийн шинэ бараануудаас өнгө загвар, хэмжээг нь харж, өөртөө тохирох сонголт хийхэд хоёрхон минут л хангалттай. Энэ бол хөгжил, технологийн дэвшлийн бидэнд олгож буй гайхалтай боломж. 

Интернэт гэгч зүйл олон нийтийн хэрэглээнд нэвтэрснээр орон зай, цаг хугацаанд үл захирагдан, нэг талаас хэрэглэгчид дэлхийн хаанаас ч хэрэгтэй зүйлээ худалдан авах, өөрийн болгох боломжийг нээж, харин нөгөө талаас бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэхэд болно.

Уламжлалт нэг чиглэлт худалдан авалтын үйл явцыг өөрчилж, илүү боломж, тэгш эрх, сонголтын эрх чөлөө, хязгааргүй харилцаагаар баяжуулан, хэнд ч ойлгомжтой энгийн хялбар хэрэглээг бий болгож чадсанаараа интернэт нь хүмүүсийн амьдралыг өөрчилсөн 25 дэвшилтэд технологийн дөрөвдүгээрт жагсдаг байна.

Өмнө нь бид дэгүүрт ямар бараа зарагдаж байгаагаас хамааран сонголтоо хийдэг байсан. Ялангуяа бүгд адилхан гутал өмсч, ижил төрлийн цүнх барьдаг байсан үеийг бидний аав ээжүүд 60-70-аад оныхон сайн мартаагүй байгаа байх. Ядаж өнгийг нь өөр болгох гэж бэхтэй усанд хувцасаа буцалгаж, өнгө оруулдаг байсан тухай сонин дурсамжуудыг зөндөө сонсож байлаа.

Харин бид азтай. Бидний сонирхол сонголтонд үндэслэн дэлгүүрүүд бараагаа олшруулж, хэрэв дэлгүүрээс олдохгүй бол интернэт худалдаагаар захиад л авчихна. Миний өмссөн хувцасыг өөр хүн өмсөөд явж байвал эвэртэй туулай үзсэн юм шиг “ШОК”-д ордог үед бид амьдарч байна.

Энэ бол бидний боломж, эрх чөлөө, бас давуу тал. Миний хувьд гэхэд анх 2011 онд Монголын хамгийн анхны интернэт дэлгүүрийн нэгд бүртгүүлэн, багагүй эргэлзэж, болгоомжлосны эцэст өөрт таалагдсан цамцыг худалдан авах захиалга өгсөн юм.  Өнгө нь яг мөн үү? Материал нь зүгээр байгаа? Таарахгүй бол яахуу? Зэрэг үл итгэх байдал давамгайлж байсан ч ажлаа тарах үед ихэнх дэлгүүрүүд хаачихсан байдаг завгүй миний хувьд хүргэлтийн үйлчилгээ нь таалагдсан гэхэд болно. цамц маань миний сэтгэлд 100% нийцсэн төдийгүй өнөөдөр би интернэт худалдааны үнэнч хэрэглэгч, үр ашгийг нь хүртэгч болоод байгаа.

Өглөө ажил, орой гэррүүгээ яардаг миний хувьд цахим үйлчилгээгээр хэрэглээний зүйл болон шаардлагатай үйлчилгээг авах нь нэгт цагаа 100% хэмнэх, хоёрт сонголтын эрх чөлөөг мэдрэх, гуравт замын түгжрэлд гацаж бухимдахгүй зэрэг олон давуу талын мэдэрч байна. 

Интернэт буюу цахим худалдаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед миний адил олон хүмүүс интернэт худалдааны үнэнч хэрэглэгчид болсоор байна.

Тиймээс магадгүй та ажил, амьдралаа зохицуулах гээд өөртөө ч цаг гаргар завгүй, цаг хугацааны боол болсоор яваа бол ширээнийхээ араас бүхнийг амжуулах ид шидтэй цахим худалдааг туршаад үзэж болохгүй гэж?

Тэгвэл Монголын үүрэн холбооны Скайтел групп энэ асуудлыг 100% шийдэж, “ухаалаг хэрэглээ”-г санал болгож байна. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та ажлынхаа хажуугаар 1-2 минутын дотор нэгжийн карт худалдан авч, дансаа цэнэглэх боломжтой боллоо. Мэдээж интернэтээр буюу онлайнаар. Өөрийн хэрэгцээний дагуу картын сонголт хийх бүрэн боломжтой. Мөн худалдан авсан картаа ашиглан бонусаа ч шууд авах боломжтой

Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд ч мөн адил онлайнаар төлбөрөө төлөн, цагаа хэмнэх хялбар болоод ухаалаг сонголтыг санал болгож байна.

Нэгжийн картын худалдан авалт болон төлбөр төлөлтийн аль ч тохиолдолд та төлөх ёстой нийт үнийн дүнгээсээ 5%-н хөнгөлөлтийг эдлэнэ. Та www.skytel.mn цахим хуудсаар зочлон, онлайн салбар хэсэгт нэвтэрч, бүртгүүлээд “төлбөр төлөх”, “картын худалдаа” зэрэг цэснээс сонголтоо хийхэд л хангалттай.

Таны хэрэглээг илүү ухаалаг болгож, цаг хийгээд мөнгийг тань хэмнэх алтан боломжийг бүү алдаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж