&#34Баар биш номын сан хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

&#34Баар биш номын сан хэрэгтэй&#34

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан жиргээчид өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Сошиал ертөнцийнхний хувьд өдөр бүр улс эх орныхоо өнцөг булан бүрт болж буй мэдээллийг бие биедээ түгээж, жиргэж байдаг уламжлалын дагуу энэ өдрийн /10-10/ жиргээ мэдээ мэдээллээр дүүрэн байлаа. УИХ-ын чуулганы танхимд жиргээчид 2014 оны талаар санал бодлоо илэрхийлж, сөрөг хүчин төсвийн дахин оруулж ирэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн ч олонхиороо дэмжигдээд хэлэлцэж эхэлсэн юм. 2014 төсөв бол Засгийн газрынх бус ард түмний мөнгө гэдгийг сануулах жиргээч хүн олон байсан юм.

УИХ-ын дарга өөрийн твиттер хуудастаа Анкара хот гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулж байгаа талаарх мэдээллийг хүргэсэн нь олон жиргээчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Канад улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Канадын туршлагаас жиргээчиддээ танилцуулж байсан юм. Гэр хорооллоо дахин төлөвлөх нь аль улс орны туулаад өнгөрдөг замнал гэдэг дээр санал нэгдээд байсан юм.

Жиргээчдийн энэ өдрийн хамгийн сайн  мэдээ бол номын сантай болох залуучуудын жагсаал. “Номтой нөхөрлөе” клубээс Чингисийн талбайд орчин үеийн номын сантай болох хүслээ тайван замаар жагсч илэрхийллээ. Энэхүү жагсаалд твиттерчид ч бас нэгдэж, орчин үеийн шинэлэг, өргөн сонголттой номын сан хэрэгтэй, бидэнд баар биш номын сан хэрэгтэй гэсэн уриа лоозон барьж, жагссан байлаа. Залуучуудыг шинэ нотын сантай болох жагсаал  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл чихэнд хүрсэн бололтой. Тэрээр, залуучуудын орчин үеийн шинэ номын сантай болох хүсэлтэй байгааг маш сайн ойлголоо гэж хариу жиргэсэн байна. Нийслэлд Төв номын сан, Нацагдоржийн номын сангаас өөр номын сан байхгүй. Байгаа нь олон жилийн настай, орчин үеийн бус гээд олон шүүмжлэл дагуулдаг. Мөн залуучууд өдөр бүр баар, диско эргүүлдэг байсан бол өөрсдөө ном уншъя гэж санаачилсан нь олон жиргээчид таалагдсан бололтой. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шиг залуучууд өөрсдийн хүслээр номын сантай болно гэдэг хамгийн сайхан зүйл гэдгийг жиргээчид онцолж байлаа.

Тоймлосон:Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж