
Бидний зарим найзууд ядрахыг мэдэхгүй ажиллаж, хөрөнгө цуглуулан, түүнээсээ бусдад хандивлан өгөөмөр загнаж байхад зарим нь жилд хэд хэдэн удаа туслахыг гуйж ирдэг. Үүний хажуугаар үр хүүхдүүд өсөж том тусам эцэг эхээсээ дэмжлэг хүсэх нь зайлшгүй. Гэвч хэзээ тэдний гуйлтанд үгүй гэж хэлэх үе байдаг бил үү? Хэрэв байдаг бол хэзээ вэ?
Клауди өөрийн загалмайлсан охин Клоед маш хайртай. Тэрбээр түүний хүссэн зүйлийг өгдөг бөгөөд Скаут охид гэх мэт сургууль дээр зохиогддог бүх үйл ажиллагаанд шаардлагатай мөнгийг өгдөг байжээ. Үүнд дээр Клаудигын Клоегын насны охин болон, ач зээ дүү гурав нь нэмэгдээд тэрбээр тэдний сургууль болон бусад сургуулиас гадуурхи хэрэгцээнд зориулах мөнгө улам нэмэгдсэн аж. Зөвхөн гурван долоо хоногт л гэхэд Клауди тэдэнд зориулж 100 ам доллар зарцуулдаг байна. Харин нэг удаа Клое Клауди руу утасдсан нь энэ сард хоёр дах удаагаа болж байлаа. Клое Хорт хавдартай хүмүүстэй уулзаж, сэтгэлийн дэм өгөхөд нь туслах төсөлд оролцоход нь 50 ам доллар хэрэгтэй байгаа тухай Клаудид ярьжээ . Уг төсөл нь хоёрхон хоногын дараа эхэлнэ гэж тэрээр тайван ярьж байлаа. Клауди түүнд туслах болов уу? Тэрээр “Үгүй” гэж тайвнаар хариулсан боловч Клое уйлж унжиж бөөн юм болжээ.
Хүүхдүүд нэгэн зэрэг тусламж гуйхад нь та боломжгүй байвал яах вэ? Мэдээж ийм зүйл таны амьдралд тохиолдож байсан байх. Таны хамгийн дотны найз, гэр бүлийн чинь нэг гишүүн байсан ч таны өгөөмөр занд хязгаар байх ёстой. Хэдийгээр бага мөнгө ч гэсэн Клауди Клоед харамч зан гаргасан гэж үү ? Клауди түүний ээжтэй нь эхлээд зөвлөх хэрэгтэй байсан уу? Дээрх нөхцөл байдалд найз нөхөд болон гэр бүлийнхний хооронд ямар ёс зүй байх хэрэгтэй вэ? Аав ээжүүдийн оролцоо ямар үүрэгтэй вэ ?
Бэлтгэсэн Н.Энх