Иракийн Төв банкийг дайрчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Иракийн Төв банкийг дайрчээ

Иракийн нийслэл Багдад хот дахь Иракийн төв банк руу цэргийн хувцас өмсөж зүсээ хувилгасан алан хядагчид өчигдөр дайрчээ. Тэдгээр гэмт этгээдүүдтэй хамгаалалтын албаныхан тулалдаж байх үеэр бөмбөг дэлбэрэн олон хүн амь үрэгдсэн байна. Одоогоор 25 хүн амь насаа алдсан гэсэн мэдпээ гарч байгаа юм.

Дайрагчид эхлээд Иракийн Төв банкны орчим дахь цахилгаан дамжуулагчийн орчимд эхний бөмбөгийг дэлбэлж дараа нь гурван ч амиа хорлогч зүүж явсан бөмбөгөө банкны гол хаалган дээр дэлбэлсэн байна. Банкинд нэвтрэн орсон дээрэмчид дээд давхар луу гарахыг оролдсон боловч хамгаалалтынхан тэдэн рүү довтолсон тул амжаагүй бололтой. Тэд зарим бичиг баримтыг шатаан түйвээж байгаад дараа нь зугатаж амжжээ. Үүний дараахан Иракийн Төв банкнаас 40 орчим метр зайтай байсан машинд байрлуулсан бөмбөг дэлбэрсэн байна.  Амь үрэгдсэн хүмүүсээс гадна 60 гаран хүн шархадсан гэсэн мэдээтэй байгаа аж. Тэр орчимд худалдаа эрхэлдэг байсан нэгэн ярихдаа бөмбөгнимй дэлбэрэлтэд олон арван банкны ажилтан эмэгтэйчүүд өртсөн гэж хэлжээ. Тэрээр Иракийн одоогийн Засгийн газар иргэдийг хамгаалахын тулд юу ч хийхгүй байгааг шүүмжилжээ.

Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар бол АНУ болон Иракийн алтаар баталгаажсан хөрөнгө байдаг Төв банк руу дайрсан этгээдүүд ямар ч мөнгө эрдэнэсийн зүйлийг авч гарч чадаагүй гэнэ. Гэвч Иракийн байдал улам бүр тогтворгүй болж  тус улсын салан тусгаарлагчид АНУ-ын цэргийн хүчийг Иракаас гарсны дараа улстөрийн бүх хяналтыг гартаа авахын тулд бүхнийг хийхээр оролдож байгаа нь Иракийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын санааг зовоох болсон байна. Шинэ Засгийн газрыг байгуулах асуудал бүтэн сараар хойшлоод байгаа нь тус улсын нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа гэж АР агентлаг мэдээлж байгаа юм.
                                                                                                                               М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж